International  

ЛАЙПЦИГИЙН ИХ СУРГУУЛЬ

Лайпцигийн их сургууль нь 1409 онд байгуулагдсанаасаа хойш тасралтгүйгээр сургалт явуулж байгаа Германы хоёр дахь эртний их сургууль юм.  Тус их сургууль нь өнөөдөр шинжлэх ухааны өргөн хүрээг хамарсан 150 гаруй институтаас бүрдэх 14 факультэтийг өөрийн дээвэр доор багтааж байна.

Тус сургууль нь А африк судлалаас Я япон судлал хүртэлх шинжлэх ухааны бүх салбаруудыг хамруулсан уламжлалт их сургууль юм. Байгалийн шинжлэх ухааны бүхий л салбаруудаас эхлээд хууль, анагаах ухаан, мал эмнэлэгийн болон нийгмийн ухааны олон тооны салбарт сургалт шинжилгээ явуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 28 000 гаруй залуус 140 гаруй мэргэжлээр суралцдаг билээ. Гадаадын их дээд сургуулиудтай тогтоосон харилцаа, олон талын хамтын ажиллагаа болон олон улсын хандлагад нийцсэн сургалт нь Лайпцигийг дэлхий дахинд сонирхолтой их дээд сургуулийн хот болгож байна. Тус их сургууль Европын холбооны ЭРАСМУС хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, европын 150 орчим хотын 350 гаруй дээд сургуулиуд болон европоос гадуур орших 60 гаруй их сургуулиудтай оюутан багш нарын солилцоог хэрэгжүүлж байна.

DoktorandInnenausbildung auf internationalem Spitzennivau
© Waltraud Grubitzsch

Дээр үеэс олон төрлийн салбарт сургалт шинжилгээний ажил явуулж байсан нь  өнөөдрийн өндөр түвшингийн судалгааны ажлын суурь болж байна. Энэ нь ялангуяа өндөр мэргэжилтэн бэлтгэж байгаа судалгааны зургаан салбарт харагдаж байгаа бөгөөд олон факултет эдгээр салбаруудад их сургуулиас гадуурхи судалгаа шинжилгээний газруудтай хамтран ажилладаг.  „Уламжлалаас гарч хил хязгаарыг давъя“ гэсэн уриан доор их сургууль нь ялангуяа Био Анагаах Ухаан, Хот Байгуулалт болон Онцгой Чанартай Материалын судалгааны ажил дээр олон улсад үнэлэгдсэн шинжлэх ухааны өндөр амжилтуудыг гаргаж байна.

Дээр үеэс эхлэн нэртэй багш, нобелийн шагналтнууд Лайпцигийн их сургуулиас төрсөн уламжлалтай билээ: Вилхэлм Вунд, Вилхэлм Оствалд, Иван Петрович Павлов, Вернер Найзенбэрг, Шиничиро Томонага, Густав Герц, Ханс Майер мөн Эрнест Блох. Оюутнуудаас нэрлэвэл Томас Мүнцер, Готфрийд Велхэлм Лайбниц, Готхолд Эпрайм Лессинг, Иоханн Волфганг Гёте, Фрийдрих Нийче, Рихард Вагнэр, Фэликс Блох, Эдуард Тэллэр, Ванг Фо-Сан, Карл Фрийдрих фон Вайцзэкэр, Ханс Дийтрих Гэншэр, болон Ангела Меркель зэрэг алдартай хүмүүс бий. Өнөөг хүртэлхи Лайпцигийн их сургуулийг төгссөн төгсөгчдийн тоо 150 000-аас хол давжээ.

Лайпциг нь олон талын соёлын арга хэмжээ зохиогддог, биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх  өргөн боломжтэй, амьдрал оргилсон орчин үеийн хот билээ.

Хотын төвд Аугустусийн талбайн дэргэд баригдаж байгаа их сургуулийн шинэ хотхоны бүтээн босголтын ажил удахгүй дуусах гэж байгаа ба орчин үеийн лекцийн болон семинарын заал, Заксен мужийн  анхны 24 цагийн номын сан, Максимум болон Паулинумын нэрэмжит орчин үеийн техникээр тоноглогдсон лекцийн заал болон тооцоолон бодох төв, паркийн дэргэдэх оюутны хоолны газар зэрэг нь оюутнуудад суралцах маш сайхан нөхцлийг бүрдүүлж байна.

състояние: юли 2011


letzte Änderung: 06.01.2014 
Jetzt bookmarken:Facebookgoogle.comdel.icio.usMister WongLinkaARENASiteULike

Kontakt

Akademisches Auslandsamt
Goethestraße 6
04109 Leipzig

Telefon: +49 341 97-32020
Telefax: +49 341 97-32049
E-Mail